МАГАТЭ-ийн шинэ удирдлагатай нягт хамтран ажиллана гэдэгт Орос улс найдаж байна гэж МАГАТЭ-ийн удирдах зөвлөлийн тусгай хуралдаан дээр оросын элчин Григорий Берденников мэдэгдлээ. Агентлагийн тэргүүн солигдсон ч гэсэн атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн тогтоон барих үйл ажиллагаанд хамсрах олон улсын өндөр мэргэшилтэй, бие даасан, нэр төртэй байгууллага байна гэдэгт Москва найдаж байна.
МАГАТЭ-ийн шинэ тэргүүн Юкия Амано ирээдүйн үйл ажиллагаандаа Орос улсын дэмжлэгийг авна гэдэгт найдаж болно гэж оросын диполмат тэмдэглэлээ. Агентлагийн одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед аль-Барадей 11-р сард ажлаа өгнө.