БНАСАУ бямба гаригт зүүн эргийнхээ талбараас 4-н пуужин хөөргөлөө. 500 км-ын тусгалтай «Скад» ангилалын пуужин хөөргөсөн бололтой гэж Өмнөд Солонгосын Ренхап агентлаг дамжууллаа. Тус агентлагийн мэдээлсэнээр бүх пуужингууд япон тэнгист унасан байна. Пхеньян урьд нь цэргийн хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдэж байсан. Пүрэв гаригт БНАСАУ «газар тэнгис» ангилалын 4-н пуужин хөөргөсөн юм. 5-р сарын 12-нд тус улс түүхэндээ 2 дах цөмийн туршилтаа хийсэн. НУБ-ийн АЗ, 6-р сарын 12-нд Пхеньяны эсрэг хоригийг чангаруулсан тогтоол баталсан билээ. Үүний хариуд умард Солонгос уран баяжуулах ажлаа үргэлжлүүлнэ, байгаа плутонийн нөөцөө зэвсэгт зориулж боловсруулна гэж сүрдүүлсэн билээ.