Москва, уянгын, орчин үеийн болон ардын дууны ижилгуй дуулаач, агуу их дуучнаа сүүлчийн замд нь үдэж байна. Өчигдөр Чайковскийн нэрэмжит концертын танхимд ард түмний салах ёс гүйцэтгэх цуглаан болсон бөгөөд дараа нь түүний шарилыг Аврагч Христийн сүмд авчирсан. Өнөөдөр үд дунд буяны ном хурлаа. Тэндээс гашуудлын цуваа Новодевичьен оршуулагын газар руу зүглэх бөгөөд тэнд зөвхөн ойрын төрөл төрөгсөд нь байна. Зыкина лхагва гаригт зүрх нь зогссоны улмаас нас барсан юм. Түүний уран бутээлийн амьдрал нь домог болсон билээ. Зыкина Орос улсын билиг тэидэг болсон бөгөөд түүнийг эх оронд нь орос дууны хатан хаан гэж нэрэлдэг юм. Олон жилийн туршид түүний оролцоогүйгээр нэг ч концерт Кремльд болдоггүй байсан. Гадаадад Зыкинаг түүнийг алдарт дууны нэрээр «Ижил мөрний хатагтай» гэж дууддаг байсан бөгөөд «Зыкинагийн» контральто хоолой хэний ч сэтгэлийн торгон утсыг чичрүүлдэг байсан билээ.