Ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Барак Обама нарын хэлэлцээрийн дүнгээр гарын үсэг зурах СДЗ-ийн баримт бичигт стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гол үзүүлэлтүүдийн тоог тодорхойлох нь чухал гэж ОХУ-ын ГХ яам үзэж байна. Энэ баримт бичигт гол үзүүлэлтүүдийн тоон хэлбэр нь дээд хэмжээний уулзалтын үр дүнг харуулж, цаашдын хөгжлийг тодорхойлох юм гэж баасан гаригт «Эхо Москвы» радиод ярилцлага өгөхдөө ГХ яамны сайдын орлогч Сергей Рябов хэллээ. Хэрвээ тухайн үед энэ баримт бичигт тоон үзүүлэлтүүд байхгүй бол дээд хэмжээний уулзалтын дараа тохиролцоно гэж тэр нэмж хэллээ.