Москва Агуу их дуучин Людмила Зыкинатай салах ёс гүйцэтгэж байна. Тэр лхагва гаригт 80-н насандаа зурхны шигдээс өвчнөөр таалал төгссөн юм. Өнөөдөр Чайковскийн нэрэмжит концертын зааланд ард түмний салах ёс гүйцэтгэх цуглаан боллоо. Орой түүний шарилыг Аврагч Христийн сүмд байрлуулж, Бүх оросын болон москвагийн тэргүүн хамба Кириллийн адислал дор буяны ном хурна. Түүнийг бямба гаригт Москвагийн Новодевичийн оршуулагийн газар оршуулна. Зыкина Үнэн алдартны Сум хийдтэй хамтарч олон өглөг буяны үйл ажиллагаанд оролцож байсан билээ. Түүний урын санд 2000 гаруй орос ардын дуу, зохиолын дуу болон романсууд орсон билээ.