Нальчикд орон сууцны байшинд бугсэн алан хядагчдыг барих тусгай ажиллагаа дууслаа. Эрэгтэй, эмэгтэй 2 алан хядагчид цагдаа нарт бууж өгсөн байна гэж хотын хууль сахиулах байгууллагийн эх сурвалжаас мэдээллээ. Энэ байрнаас 2 калашников автомат, 7-н бүтэн магазин олдсон байна. Тусгай ажиллагаанд оролцогчид хэлмэгдээгүй байна. Одоогоор мөрдөн байцаагчид тэднээс биеийн байцаалт авч, алан хядах ажиллагаанд хэрхэн оролцосны нь тодруулж байна. Шөнө дунд 4-н давхар байшингийн нэг байранд алан хядагчид бүгсэн бөгөөд бууж өгөхийг шаардахад өөдөөс нь гал нээсэн байна.