ОСС-ийн экипажийнхан баасан гаригийн шөнө оросын «Союз ТМА-14» хөлгийг станцийн нэг залгагчаас нөгөөд шилжүүллээ. «Аврах завь»-ны үүрэг гүйцэтгэж байгаа « Союз»-д оросын Геннедий Падалка, америкийн Майкл Баррат, японы Коити Ваката зэрэг сансарын нисэгчид ажиллаж байна. Шилжүүлэх ажиллагаа 25-н минут үргэлжилнэ. Энэ ажиллагаа нь 7-р сарын 26-нд ОСС-д ирэх ачаа тээврийн «Прогресс» хөлгийг хүлээж авахад тохиромжтой байр гаргах, дараа нь станцийн орбитыг өөрчлөхөд хэрэгтэй хэлбэрийг бий болгоход оршиж байгаа юм.