АНУ Орос улстай харилцаагаа тэгш эрхийн үндсэн дээр байгуулахын төлөө байна гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Москвад Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээр хийхийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Б.Обама, олон улсын тогтвортой байдлыг дэмжих асар их хүч чадалтай агуу орон гэж Орос улсыг нэрлэлээ. Террортой тэмцэх, батлан хамгаалах, эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах асар их боломжтой байгаа хоёр орны хамтын ажиллагааны «ачааллын товчийг» дарахыг хүсэж байна гэж Обама хэлжээ. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн хувийн харилцаа маш чухал гэж тэр бас мэдэгдлээ. АНУ-н төрийн тэргүүний албан ёсны айлчлал 7-р сарын 6-нд Москвад эхлэнэ.