БНАСАУ дахин шинээр пуужин харавсан явдалд НУБ-ийн АЗ санаа зовж байна. Энэ тухай 7-р сард АЗ-ийг даргалаж байгаа Угандагийн төлөөлөгч Рухакана Руганда мэдэгдлээ. Зүүн эргийнхээ талбараас БНАСАУ 7-р сарын 2-нд «газар далай» ангилалын 4 пуужин хөөргөсөн байна. 4-р сард пуужин хөөргөсөн, 5-р сард цөмийн туршилт хийсний төлөө НҮБ-ийн АЗ, БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгасан билээ.Ямарч улсаас энэ талаар санал ирээгүй учир АЗ-ийн тусгай хуралдаан болохгүй гэж Рухакана Руганда мэдээллээ. Москва БНАСАУ-ын пуужингийн шинэ туршилтын тухай мэдээллийг судлаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн энэ талаархи байр суурийг харгалзан шийдвэр гаргана гэж ГХЯ-ы сайд Сергей Лавров хэллээ.