Эрчим хүчний бүх түүний дотор  сэргэх эрчимжүүлэх эх сурвалжийг иж бүрэн оновчтой ашиглах замаар оросын эдийн засийн эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлж болно гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн удирдлагаар холбооны баруун-хойд тойргийн томоохон Архангельск хотноо хийлгэсэн төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн явуулын хуралдаан дээр бгүүлжээ. Манай тусгай сурвалжлагч Елена Студнева энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэхдээ
Төрийн зөвлөлийн хуралдаан Дмитрий Медведевийн холбооны баруун-хойд тойрогт хийсэн ажлын айлчлалын хүрээнд гол үйл явдал боллоо. Энэ тойрог орон нутгийн үйлдвэрүүдийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх асар их хэмжээний чадамжтай. Оросын тус бус нутаг улс орныхоо хэмжээнд эрчим хуч хэмнэх янз бүрийн төслийг хэрэгжүүлсэн үлгэр жишээ болж байна. Дмитрий Медведев үүнтэй холбогдуулан ярихдаа.
Бид эрчим хүчээ хэзээ ч хэмнэхгүй байсан. Өөрсдийгөө эрчим хүчний шавхагдаж дуусахгүй нөөцтэй хэмээн үзсэн. Харамсалтай нь нефтиэ түлэж, гариг дэлхийг дулаацуулж байна. Эрчим хүчний өөр эх сурвалж дээр ажиллах ёстой. Ийм эх сурвалж эрт орой нэгэн цагт уламжлалт нүүрс ус төрөгчийг солих юм гэж оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Эрчим хуч хэмнэх олон төсөл ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд саяхан байгуулагдсан «Эдийн засгийн шинэчлэл, технологийн хөгжлийн комисс»-ын ажиллагаанд нийцэж байна. Комисс ерөнхийлөгчийн зохицуулах таван урьтлал чиглэлийг тодорхойлсон гэж Дмитрий Медведев төрийн зөвлөлийн хуралдаан дээр дурдав. Эрчим хүч, экологийн үр ашгийг нэлээд нэмэгдүүлэх нь тийм нэгэн урьтлал билээ. Оросын ДНБ-ний эрчим хүчний багтаамжийг 2020 он гэхэд 40 хувиар багасгахаар төлөвлөсөн. Үүнд хууль тогтоомжийн шинэ суурь зайлшгүй чухал. Улсын Дум холбооны зохих хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав. Архангельск мужид эрчим хүч хэмнэх төслийг хэрэгжүүлэхийн тухайд гэвэл түлхэлтийн хүчээр ажиллах ЦС энд барих юм. Ийм нэгэн станц 10 мянга гаруй хүн амтай тосгоныг эрчим хүчээр хангах чадавхитай мэднэ. Тулхэлтийн хүчээр ажиллах шинэ үеийн цахилгаан станц хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй. Төр, хувийн үйлдвэрлэлийн түншлэл эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хүрээнд тавьсан гол зорилт болно. Энэ зорилгоор Оросын эрчим хүчний агентлагийг байгуулахыг төрийн зөвлөлийн хуралдаан дээр санаачлав. Эдгээр алхам улс орны удирдлагаас тодорхойлсон эрчим хүч хэмнэх стратегийн зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн. Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь Оросын эрчим хүч, экологийн аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмэр оруулна.