Токио, Москвагийн хамтын ажиллагааг тэсрэх байдалд орууллаа. Японы парламентын дээд танхим, Оросын харъяаны Өмнөд Курилийн арлуудыг «Японы язгуурын нутаг» гэсэн баримт бичгийг пүрэв гаригт баталлаа. Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон гэж үзэж болно яагаад гэвэл паламентын доод танхим өнгөрсөн сард баталсан билээ.
Курилийн арлуудыг «язгуурын нутаг» гэсэн хэллэгийг японы улс терчид өнгөрсөн зууны 50-иад оны сүүлчээс хэрэглэж эхэлсэн юм. Харин японы хуулинд анх удаагаа батлагдаж байна. Үүнээс болгоомжлохоос өөр аргагуй.Орчин цагын дэлхий ертенцийн нүүр царай болсон олон улсын ноёлох гэрээ хэлэлцээрийн дор гүнзгий нүх ухсантай адил боллоо. Дэлхийн 2-р дайнд япон уг дуугуй бууж егех актанд гарын усэг зурсны дараа Потсдамын тунхаглалаар Өмнөд Курилийн арлууд ЗХУ-н мэдэлд шилжсэн бөгөөд Токио хүлээн зөвшөөрсөн билээ. Япон улс ЗХУ-ын залгамжлагчийн хувьд Орос улстай газар нутгийн маргаан үүсгэж байгаа гэж хэлж болно. Японы парламентын гишүүдийн энэ зохисгүй алхам нь олонт улсын гэрээнд ч орос японы харилцаанд ч харшлаж байна. Энэ байдлаас болж цаашд юу болох вэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Японы улс төрчдийн үйл ажиллагаа нь дотоодын улс төрийн байдлаас шууд шалтгаалж байна.Төрийн эрхэнд байгаа Либерал ардчилсан намын нэр хүнд эрс унаж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн хямрал, улс орны эдийн засгийн хүнд байдлаас урган гарч байна. Удахгүй парламентын сонгуул болно. Ийм учраас сонгуулын кампанит ажлын өмнө либерал ардчилсан намынхан болон түүний өрсөлдөгчид үндсний үзлийг дэвэргэхээр шийдсэн бололтой.ШУА-ийн Алс Дорнодын институтийн шинжээч Виктор Павлятенко энэ тоглоом нилээн хор холбогдолтой болно гээд цааш нь ярихдаа: Энх тайвны гэрээг үргэлжлүүлэх ажлын нүдий нь сохлох гэж байна гэж хэлж болно. Япончуудын санал болгож байгаа энх тайвны гэрээний хэлбэр нь үеээ өнгөрөөсөн. Ийм учраас энэ нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байна. Миний бодлоор энэ гэрээнд заавал гарын үсэг зурах шаарлагатай байсан яагаад гэвэл энэ өргөн утга агуулагтай баримт бичиг нь хоёр орны стратегийн түншлэлийн болон хамтын ажиллагааны ирж байгаа зууны нуур царайг тодорхойлох байсан. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас болж энхийн гэрээний процесс зогсонги байдалд орно гэж тэр ярилаа.
Парламентын гүшүүдийн энэ алхамаас болж гүйцэтгэх засаглалынхан хэлмэгдэж байна. Курилийн арлуудыг «язгуурын нутаг» гэж зарласан нь засгийн газрын хувьд хуулийн үүднээс хүчин төгөлдөр биш гэж засгийн газрын эх сурвалж мэдээллээ.Оросын хувьд Японы дарамтанд хэзээч орохгуй. Улсын думын саяханы мэдэгдэл ч үүнийг нотлож байна. Японы парламент хуулинд оруулсан өөрчлөлтөө засахаас нааш энх тайвны гэрээний асуудал шийдэгдэхгүй гэж улсын думын мэдэгдэлд өгүүлсөн билээ.