Орос Монгол хоёр улс суулийн үед бус нутгийн ба хил орчмын хамтын ажиллагааг их ач холбогдолтойд үзэх боллоо. ОХУ-ын Забайкальский хязгаар, МУ-ын Дорнод аймгийн хоорондын хэлхээ холбоо ийн хамтын ажиллагааны тод жишээ болсон. Чит мужийг Буриадын Агины автономит тойрогтой нэгтгэж Оросын энэ хязгаарыг 2008 оны 3-р сарын 1-нд байгуулсаныг дурдая.
Забайкальский хязгаарын засаг дарга Равидь Гениатулин тэргуутэй телеелгчид Дорнод аймагт саяхан албан ёсны айлчлал хийлээ. Хоёр талын хэлэлцээ хийж, худалдаа-эдийн засаг, ШУТ, соёлын хамтын ажиллагааны тухай Забайкальский хязгаарын засгийн газар, Дорнод аймгийн засаг захиргааны хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Забайкальский хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн хзасгийн харилцаа, аялал жуулчлалын яамны гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Алексей Дробутушенкотой утсаар холбоо барьж ярилцав. Ярилцлагыг сонсогчдынхоо анхааралд толилуулъя.
Алексей Викторович ээ! Забайкальский хязгаар монголын хил орчмын чухам ямар ямар аймагтай хамтран ажиллаж байгаа тухай ярина уу?
Забайкальский хязгаар голдуу Дорнод аймагтай хамтран ажиллаж байна. Түүнээс гадна манай бус нутагтай хил загаа Хэнтий, Сухбаатар аймагуудтай хамтран ажиллахыг сонирхож байна. Харин дорнод аймаг бусдаас ойрхон оршдог. Тус аймагтай төмөр зам, автобусны харилцаатай бөгөөд байцаан өнгөрүүлэх хэдэн цэг хил дээр байгаа. Эд бүхэн ЗХУ оршиж байсан үеэс ажиллаж байна. Харамсалтай нь хил орчмын дэд бүтэц үрьдынхаа байдлаараа тэр болгон хадгалагдаагуй байна. Юуны түрүүнд Монголын гол төмөр замаас салангид орших Чит-Соловьёвск-Чойбалсан сала замд их засвар шаардагдаж байна. Түүнийг хэвийн ашиглаж болохгүй, Владимир Путины МУ-д 5-р сард хийсэн айлчлалын үеэр УБТЗ-тай холбоотой асуудлуудыг авч үзэх дээ мөн асуудлыг хөндсөн билээ. Засвар ойрын үед хийж эхлэнэ.
Хөдө аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудал Забайкальский хязгаарын төлөөлөгчдийн Монголын Дорнод аймагт хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн гол сэдвийн нэг болсон. Чухам ямар тохиролцоонд хүрсэн бэ?
МУ мал аж ахуйг дагнан хөгжүүлж байгааг нийтээр мэднэ. Манай Забайкальский хязгаар хөдөө аж ахуйг янз бүрийн чиглэлээр хөгжүүлж байна. Бид Монголоос мах авахыг их сонирхож байна. Хөрш зэргэлдээ хоёр бус нутгийн засаг дарга нарын гарын үсэг зурсан баримт бичиг хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зургаан чиглэлийг агуулж байна. Юуны түрүүнд МУ-аас Забайкальский хязгаарт мах нийлүүлж, хязгаарын хил орчмын районы үйлдвэрүүдэд ахин боловсруулна. Эд бол Борзинский мах комбинат, Кыринский районы Мордойский мах нядлах үйлдвэр зэрэг юм. Эдгээр үйлдвэр МУ-аас мал тууж шилжүүлэхийг баримжаалж зөвлөлт засгийн жилүүдэд барьсан билээ. Иймээс тус аймагт малын тахлаас сэрэмжилж байдлыг хэвийн хэвээр байлгахын тулд мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцээрт тусгалаа олсон. Харамсалтай нь Забайкальский хязгаараас Дорнод аймагт ялимгүй хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Бид хүнсний 5 мянган тонн улаан буудай монгол хөршүүддээ явуулна. Түүнээс гадна эрлийз уултрийн 20 морь, түүнчлэн хэд хэдэн трактор ба янз бүрийн ангилалын хөдөө аж ахуйн машин нийлүүлэх юм. Забайкальский хязгаар илүү их хэмжээний бүтээгдэхүүн тухайлбал улаан буудай МУ-д нийлуулж мэднэ, нийлүүлэхэд ч бэлэн байна. Харин энэ нь монголын талын санхүүгийн боломжоос шалтгаална. МУ-д нийлүүлэх барааг нэгтгэх дамжлагын бааз ыг Забайкальский хязгаарт байгуулах боломжийг гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээнд авч үзнэ.
Та бухэн Забайкальский хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Алексей Дроботушенкойн ярилцлагыг сонслоо.

<сонсох>