ОХУ-ын ГХ яам Кавказийн аюулгүй байдлын талаар Женевт лхагва гаригт хийсэн өргөн шүүжлэлийн дүнг нааштай хүлээж авлаа. НУБ, ЕХАБГБ-ийн ажиглагчид буцаж байгаатай холбогдуулан дараачийн зөвлөлгөөний хэлбэрийн өөрчлөлтийг хэлэлцсэн гэж ГХЯ-ны сайдын орлогч Григорий Карасин мэдэгдлээ.Тус бүс нутагт тогтвортой аюулгүй байдлыг хангаж чадах шийдвэр олохыг оролдож байна.Шүүмжлэлийг үр бүтээлтэй нотон дээр өндөрлөж 9-р сарын 17-нд уулзах болсон гэж диполмат хэлжээ.Энэ удаагийн шүүмжлэлд НУБ, ЕХАБГБ, АНУ, ОХУ, Гүрж, Өмнөд Осет, Абхаз улсуудын төлөөлөгчид оролцлоо. 2008 оны 8-р сард Гүрж улс Емнет Осет улс руу дайрч түрэмгийлэл үйлдсний дараа бүс нутагт байдлыг тогтворжуулах зорилгоор Медведев-Саркози нарын төлөвлөгөөний дагуу байнгын хэлэлцээ хийж байгаа юм.