Н. Орос хэл, соёлыг гадаадад дэлгэрүүлэх ажил хийж байгаа «Оросын ертенц» сан Ази тивийн хэд хэдэн хотод шинэ төвүүд нээхээр төлөвлөж байна. Энэ тухай «Оросын ертөнц» сангийн алс дорнодын салбарын захирал Александр Зубрицкий мэдэгдлээ. Манай тоймч Игорь Денисов тайлбарлахдаа.
Н. Владивосток хотын дэд засаг дарга Александр Зубрицкий Японд ажлын айлчлал хийхдээ энэ тухай мэдэгдлээ. Өмнөд Солонгос, Япон, Орос улсуудыг холбох хүн тээвэр, ачааны гатлага онгоцны шинэ зам нээх ёслолд оролцсон юм. Ази номхон далайн орнууд болон Орос улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа өсч байгаа, Ази тивийн түншүүдтэй ажил хэрэгч хэлхээ холбоо бэхжиж байгаатай холбоотойгоор орос хэл, соёл, түүхийг сонирхох явдал өсч байна.Оросын ерөнхийлөгчийн зарилгаар 2007 онд «Оросын ертөнц» санг байгуулсан билээ. Оросын болон дэлхийн соёлын чухал хэсэг болж, оросын үндсний соёлын хүртээл болсон орос хэлийг гадаадад түгээн дэлгэхүүлэх нь энэ сангийн зорилго юм.Орос хэлний төв нь дэлхийн олон оронд ажиллаж байгаа бөгөөд одоо л ази тивт нээгдэх гэж байна.Шинэ, шинэ төвууд нээгдэж байгаа мэдээ ирсээр байна. Энэ оны 5-р сард БНХАУ-ын зүүн хойт нутгийн Цзилинь мужийн хятадын Чанчунийн их сургуульд 3 дах төв нээгдсэн байна. Хятадын зүүн хойт нутгийн Хэйлунзян, Цзилинь, Ляонин 3-н мужид орос хэлний 5-н шинэ төв нээхээр төлөвлөж байна.Емнед Солонгосын том Пусаны улсын их сургуульд 6-р сарын 1-нд «Оросын төв»-ийг нээсэн байна. »Оросын ертөнц» сангийн Алс дорнодын салбарын захирал Александр Зубрицкийн хэлснээр БНАСАУ-ын Вонсан, Вьетнамын Хошимин хотуудад шинэ төвүүд нээх төлөвлөгөөтэй байна. БНАСАУ-ын Ким Ир Сений улсын их сургуулийн бааз суурин дээр Пхеньянд ийм төв дээр үеэс ажиллаж байгаа билээ. Японы Тоттори хотод «Оросын ертенц»-ийн төв юм уу булан байгуулах санаатай байна гэж Зубрицкий тэмдэглэлээ.Гатлага онгоцны шинэ зам нээгдэснээр орос хэл сурах явдал зайлашгүй шаардлагатай болно гэж тэр үзэж байна. «Оросын ертенц» сангийн үйл ажиллагаа зөвхөн орос хэлний боловсрол дээр зогсохгүй өргөн хүрээг хамарч байна.Оросын ШУА-ийн Бүх дэлхийн түүхийн хүрээлэнгийн захирал академч Александр Чубарьян сангийн ажлын талаар ярихдаа:
Хальс
Гадаад ажиллаж байгаа «Оросын ертөнц» сангийн үйл ажиллагаанд ардын диполматийн үүрэг харагдаж байна. Мэдээж улс төрчдөөс их зүйл шалтгаалах нь ойлгомжтой. Бид сүүлын үед ардын диполматын үүрэг ролийг дутуу үнэлж байх шиг санагдаж байна.Яг «Оросын ертөнц» сан шиг олон нийтийн байгууллага, иргэний нийгэмлэгүүдээс их зүйл шалтгаална.Оросын дүр төрөхийг таниулан дэлгэрүүлэх ажилд тэд оролцох ёстой. Тэдэнд асар их боломж байгаа бөгөөд ихээхэн хариуцлага хүлээж байна. Зарим нэг тал дээр тэдэнд диполматуудаас илүү боломж байна. Хэрэв диполматууд албан ёсны протокольд хавчигддаг бол оросын төвүүдийн үйл ажиллагаа жинхэнэ нээлттэй байх ёстой. Та бүхэн манай тоймч Игорь Денисовын тайлбар сонслоо.