Орос орон «Орос дууны хатан хаан» ардын жүжигчин Людмила Зыкинатай салах ёс гүйцэтгэж байна. Өчигдөр зурх нь зогссоны улмаас тэр нас барсан байна. Тэрээр 6-р сарын 10-нд 80-н насны ойгоо тэмдэглэсэн бөгөөд 6-р сарын 25-нд зурхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Алдарт дуучны амь насыг аврах гэж эмч нар 7 хоног тэмцсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Баасан гаригт салах ёс гүйцэтгэх цуглаан болж дараа нь бямба гаригт аврагч Христийн сумд хойтохы нь уншаад Москвагийн Новодевичьевийн оршуулгын газар оршуулна. Агуу их авъяас билигтэй, гэгээлэг хүн гэж Оросын өрөнхийлөгч Дмитрий Медведев түүнийг нэрлэлээ. Зыкина тэр чигээрээ Орос орон, үндсний соёлын билэг тэмдэг байлаа. Зыкина бол хөгжмийн бүхэл бүтэн эрин зуун байсан гэж дэлхийд алдартай дуурийн дуучин Дмитрий Хворостовский хэллээ. Түүний хүчинд л дэлхийд орос дууг мэдэрч хайрлах болсон билээ. Урын санд нь орос ардын, орчин уеийн, уянгын 2000 дуу байдаг юм. Хэвлэн гаргасан дискийн тоо 6 саяд хүрчээ.