Оросын агуу их дуучин Людмила Зыкина 80 насандаа өнөөдөр зурх нь гэнэт зогссоны улмаас таалал төгслөө. 1947 онд болсон бүх оросын залуу дуучдын улсын уралдаанд түрүүлж уран бүтээлийнхээ замналаа эхэлсэн билээ. Тэрээр Орос орныхоо, Москвагийн тухай, Хайр сэтгэлийн тухай, дайны үеийн тухай байнга дуулдаг байсан. Ижил мөрөн урсаж байна, Оросын тал нутаг, Оренбургийн алчуур, зэрэг дуунууд нь түүнд бүх ард тумний хайр хундэтгэл авч ирсэн.Зыкина ЗХУ-ын ардын жужигчин бөгөөд гадаад дотоодын олон шагналын эзэн билээ. Өөрийнхөө амьдралын туршлага, уран бүтээлийнхээ тухай «Дуу минь», «Замын уулзвар дээрхи уулзалт» номууддаа дэлгэрэнгүй бичсэн билээ.