Камчаткад байгалын хийн орд газрын анхны ашиглалтын цооног өрөмдөх ажлаа Газпром эхэллээ. Энэ ажил хязгаарыг хийгээр хангах хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд явагдаж байна. Соблево-Петропавлов- Камчатскийн хийн хоолойн ашиглалтын эхний ээлжинд өгөх түлшийг өрөмдлөг хийж байгаа Нижне-Квакчикийн цооногоос өгөх юм. Энэ орд газрын нүүрс устөрөгчийн нөөц нь 10 тэрбум шоо метрээс их билээ.