0Оросын тоот системийн удирдлагатай ачааны хөлөг онгоц «Прогресс» олон улсын сансарын станцаас салж автономит нислэгт шилжлээ. Москва орчимын нислэгийг удирдах төвийн мэргэжилтнүүд 2 долоо хоногийн турш түүний системийг төстлэх болно. Ачааны хөлөг 7-р сарын 12-нд, энэ намар оросын МИМ-2 модулийн залгагдах ёстой олон улсын сансарын станцийн зогсоолын ажиллах чадварыг шалгах үндсэн ажилдаа орно. Ачааны хөлөг ОСС-д залгагдалгүйгээр автомот ойртолтыг туршиж үзнэ. Ийм ойртолтыг ОСС-ийн түүхэнд анх удаагаа хийх гэж байна. Прогрессыг энэ туршилтыг хийсны дараа хөлөг онгоцнуудын замаас зайдуу Номхон далайд живүүлнэ.