Женевт Кавказын аюулгүй тогтвортой байдлыг хангах талаархи 6 дах зөвлөлгөөн эхэллээ. НҮБ, ЕХ, ЕАБХАБ-уудын ивээл дор болж байгаа зөвлөлгөөнд ОХУ, АНУ, Гүрж, Абхаз, Өмнөд Осети улсууд оролцож байна. Энэ зөвлөлгөөн Абхазаас НҮБийн төлөөлөгчийн газрыг гаргаж эхэлсэнтэй цаг хугацааны хувьд давхацлаа. НҮБ-ийн энэ баримт бичгийн төсөл Абхазын тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан учир 6-р сарын 15-нд болсон тус төлөөлөгчийн газрын мандатыг сунгах АЗ-ийн хуралдаан дээр Орос улс эсэргүүцсэн билээ.