Кызылд суугаа Монгол улсын ерөнхий консулыг, БН Тува улсын засгийн газар Тувагийн одонгоор шагналаа. Оросын энэ бус нутгийн болон монгол улсын хоорондон худалдаа эдийн засаг, ах дүүгийн найрамдлыг бэхжүүлсны төлөө ерөнхий консул энэ одонгоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол дээр Тувагийн засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч Шолбан-оол Иргит, шагнал гардуулах ёслол дээр хэлэхдээ, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаач гэсэн Монгол, Тува улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж өссөөр байгаа бөгөөд энэ оны 5-н сард 507 мянган доллар болсон гэжээ. Оросын энэ бус нутагтай Монгол улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Оргиохүүгийн гавъяа өндөр байсан гэж Иргит мэдэгдлээ. Рэнцэнсүрэнгийн Оргиохүү Кызыл дэх монголын ерөнхий консулын газрыг 2006 оноос тэргүүлж байгаа билээ. Виз гаргахад хурдан шуурхай үйлчилдэг, ялангуяа хил дамнуулан мал хулгайлагсадтай шургуу тэмцэж эргэн төлүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэнд туваачууд түүнд баярлаж байдгаа илэрхийлсэн байна. Монгол улсын ерөнхий консул ийм өндөр шагнал хүртээсэнд талархал илэрхийлээд Тувагийн засгийн газрын ерөнхий сайд Шолбон Кара-оолыг үндэсний их баяр наадамд оролцохыг урьсан Монголын төрийн тэргүүний урилгыг гардууллаа.