ОХУ НҮБ-д хандан энхийг сахиулах ажиллагааны хүрээнд ШХАБ ба ХАБГБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Константин Долгов НҮБ-ын АЗ-ийн энхийг сахиулах асуудлаархи хуралдаан дээр өчигдөр мэдэгдлээ. Орос улс энхийг сахиулах ажиллагаанд илүү өргөн оролцох бодолтой байна гэж дипломатч мэдээлэв. Тухайлбал оросын энхийг сахиулагчид Ойрхи Дорнод ба африкийн янз бүрийн бус нутаг түүнчлэн Гаити, Косово, Судан, Төв африкийн БНУлсад явуулж буй ажиллагаанд оролцож байгааг Долгов тэмдэглэн хэллээ.