Нью Йоркийн шүүх зууны санхүүгийн суварга гэгчийг зохион байгуулсан Бернард Мэдоффыг шоронд 150 жилээр хорих шийдвэр гаргав. Түүхэнд анх удаа 64,8 тэрбум доллар бүхий санхүүгийн суварга гэгчийг байгуулсан НАСДАК хөрөнгийн биржийн тэргүүн асан Мэдоффыг туйлын хугацаагаар шоронд хорих юм. Өмгөөлөгчид Мэдофф 71 настайг шалтган болгон шоронд түүнийг 12 жилээр хорих хүсэлт тавьжээ. Үүний өмнө АНУ-ын холбооны шүүх Мэддофын 170 тэрбум долларын өртөг бүхий эд хогшилыг хураажээ. Хууль ёсоор тэрээр учруулсан хохиролыг гурвантаа их хэмжээгээр нөхөх ёстой. Мэдофф хөрөнгө оруулагчид ба зохицуулах байгууллагуудыг бүр 20 жилийн турш хууран мэхлэснээ урьд хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрээр ямар ч хэлцээр байгуулалгүй бүх хөрөнгийг банкны дансанд шилжүүлж, түүнээс үйлчлүүлэгчдэд «шагнал» гэгчийг өгч байсан аж.