Орост мөрийтэй тоглоомын газар, автомат хэрэгсэл өнөөдөр сүүлчийн өдөр ажиллана. Одоогоос хууль ёсоор батласан дөрвөн бүст л ажиллах ёстой. Мөрийтэй тоглоомын бүс Алс Дорнодын Приморский хязгаар, Сибирийн өмнөд Алтай хязгаар, баруун хэсэгт Калининград муж, өмнөдэд Краснодар хязгаар, Ростов мужийн захиргааны хил орчимд байх болно. Орост мөрийтэй тоглоомын бизнес 1990-д оны сүүлээр ид хөгжсэн гэж үздэг. Тэр үед мөрийтэй тоглоомын 2000 гаруй танхимыг бүртгэсэн бөгөөд тоглоомын автомат хэрэгслийн тоо 35 мянгаас хэтрэсэн билээ. Сэтгэл зүйчдийн мэдээ баримтуудаас харахад хүн шунаж тогловол биеэ барихаа больж, мансууруулах бодис хэрэглэгчтэй адилхан болдог.