АНУ цэргээ иракийн хотуудаас өнөөдөр гаргаж дуусгана. Америкийн цэргийг Иракаас 2011 оны эцэс гэхэд бүрэн гаргаж дуусгах тухай Вашингтон Багдадын хоорондын хэлэлцээрийн дагуу мөн арга хэмжээ авч байна. Харин АНУ-ын байлдааны бус анги нэгтгэл 6-р сарын 30-аас хойш иракийн хотуудад үлдэх юм. Тэд иракийн аюулгүй байдлын хүчийг сургах зорилттой. Одоо америкийн 130 мянга гаруй цэргийн албан хаагч Иракад байгаа. Үлэмж хэсэг нь томоохон хотуудаас гадуур хэдэн баазад байрлах юм. Иракд өнөөдрийг үндэсний баярын өдөр болгож зарлав. Нэрд гарсан жүжигчин дуучдын концерт болон галын наадам Багдадад өчигдөр боллоо. Иракийн хотуудад эзэмшлийн цэрэг байрлуулсан нь тус орны байдлыг тогтвортой аюулгүй болгож чадсангүй гэж ажилагчид тэмдэглэжээ.