Нью Йоркод очиж НҮБ-ын ЕА-ейн онцгой чуулган дээр үг хэлээд улс орондоо буцах бодолтой байна гэж Гондурасын огцоруулсан ерөнхийлэгч Мануэль Селайя мэдэгдэв. Цэргийнхэн ням гаригт шилжих шөнө самуун дэгдээж ерөнхийлэгчийг хөрш зэргэлдээ Коста-Рикад хүчээр хүргэсэн билээ. ЕА өчигдөр яаралтай чуулганыг зарлан хуралдуулж, цэргийн эргэлтийг буруушаасан тогтоолын төслийг бэлтгэв. Баримт бичиг Гондурасын хууль ёсоор сонгогдсон ерөнхийлэгчийг дэмжиж байгааг илэрхийлжээ. Тэндээс ирээд байгаа мэдээнүүдээс харахад хуйвалдаан дэгдээгчдийн ажиллагааг эсэргүүцсэн олон нийтийн тэмцэл хөдөлгөөнд өчигдөр 3000 орчим хүн оролцов. Нулимс асгаруулах хий, ус шүрших төхөөрэг хэрэглэж жагсагчдыг тараажээ. Хэдэн хүн шархдав. ОУ Гондураст цэргийн эргэлт хийснийг буруушаагаад тус улсад хууль ёс, ёс журмыг аль болох түргэн сэргээхийг уриаллаа.