Йемений нисэх хүчний компанийн 153 хүн бүхий нисэх онгоц Энэтхэгийн далайн Коморын арлуудын дэргэд унав. Тэд яасныг одоогоор мэдээлээгүй. Парисаас гараад Санад түр буугаад Коморын нийслэл Морони хотод хүрэх байсан онгоц нислэг нь дуусахаас нэг цагийн өмнө радарын дэлгэцнээ харагдахаа болив. Онгоц эрэг хавиас 5-10 км зайтай осолдсон гэж Африк ба Мадагасгарын нисэх онгоцны аюулгүй байдал, навигацийн агентлагийн төлөөлөгч мэдээллээ. Иргэний ба цэргийн хөлөг онгоцууд нисэх онгоцыг эрэж байна. Энэ нь 6-р сард болсон нисэх онгоцны 2 дахь осол билээ. Бразилиас нисч гарсан Эр-Франс компанийн онгоц Атлантын далайд 6-р сарын 1-нд унасны улмаас 228 хүн амь үрэгдсэн юм.