Ромд агуу ном айлдагч Павелын шарилыг оллоо гэж Ромын тэргүүн хамба 16-р Бенедикт зарллаа. Хотын хананы гаднах гэгээн Павелын сум гэдэг бүтэн нэртэй ромын сүмийн гол шүтээний дор байсан чулуун авсыг анх удаа судалсан байна. Тэргүүн хамбын хэлснээр чулуун авсан дотор 1-2-р зуунд хамаарах хүний араг яс олджээ. Энэ сүм түүний нэрээр нэрлэгдсэн болохоор түүний шүтээний дор Иисус Христын дагалдагчийн нэг агуу ном айлдагч павелийн шарил байж магадгүй гэж тэр хэлсэн байна. Домогт өгүүлснээр Павел, Иисус Христын 12 дагалдагчийн тоонд ордоггүй байжээ. Тэрээр христын шашныг идэвхитэй хавчин шахагчдын нэг байсан бөгөөд энэ шашинд орохоосоо өмнө Савл гэдэг нэртэй байжээ. Харин Христыг цаазалсны дараа тэр христын шашны гол номлогч болсон бөгөөд Шинэ гэрээсийн хэд хэдэн номны зохиогч нь болсон юм.