Аргентинд очих хүсэлтэй оросын жуулчид виз авах шаардлагагүй боллоо.
Хоёр орны засгийн газрын 3-р сард гарын үсэг зурсан хамтран жуулчид солилцох гэрээ өнөөдөрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо. Орос Аргентин улсуудын иргэд 90 хоногийн дотор 2 оронд орох, гарах, дамжин өнгөрөхдөө харилцан визгүй зорчих болно.Орос улсын иргэд одооноос эхлэн Куб, Перу, Эквадор, Гватемала, Никарагуа, Венесуэл, Доминиканын бүгд найрамдах улс, Колумб зэрэг улсуудад чөлөөтэй зорчино.