Орос улсын гадаад бодлого, эдийн засагт ТУХН-ийн орнууд тэргүүлэгч байр эзлэнэ, тус улсуудтай бид маш гүнзгий хоршоололтой гэж Владимир Путин ням гаригт парламентын бүлгийн удирдагчидтай уулзахдаа мэдэгдлээ.
Дэлхийн худалдааны байгууллагад элсэх асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс аваагүй гэж Путин тэмдэглэлээ. Эхний ээлжинд Казах, Беларусс улсуудтай гаалийн холбоо байгуулах асуудал гараад байна. Эрчим хүч агуулагчийн дэлхийн үнэ өсч байгаач гэсэн бид Белорус улстай хийх худалдаанд хөнгөлөлт үзүүлэх болно гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. Белорусс улс Орос улсаас хямд нефть, нефтийн бүтээгдхүүн авсаны хучинд энэ бүтээгдхүүнийг Европд экспортолдог томоохон улс болоод байна. Үний улмаас Минск төсөвтөө асар их орлого олж байгаа билээ. Энэ нь Орос улсаас Белоруссийг дэмжиж байгаа ганц чиглэл ч биш гэж Путин санууллаа. Ерөнхий сайд өөрийнхөө илтгэлд ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх, хадгалан хамгаалах, эдийн засгийг бэхжүүлэхээр засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг дурдлаа. Путины хэлснээр улсын төсөвийн орлого энэ жил ДНБ-ны 16 % болно, 2010-2012 онуудад ийм үзүүлэлт хадгалагдана. Татварын одоогийн хэмжээг нэг их өөрчлөлгүйгээр хадгалахад улсын орлогийн түвшин буурахгүй энэ бол хэвийн үзэгдэл. Санхүүжилтын шинэчлэлтийн хэмжээг Төв банк багасгаж чадсанд би сэтгэл хангалуун байна гэж ерөнхий сайд хэллээ. Сүүлийн саруудад манай оронд инфляцийн хэмжээ 1.5 дахин буурсан явдалд Владимир Путин анхаарал хандууллаа. Төв банкны дарга Сергей Игнатьев ерөнхий сайдтай уулзахдаа энэ жилийн мөнгөний ханшны бууралт үрьд нь таамаглаж байсан 13%-иас бага болно гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Ерөнхий сайд хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахад гаргах зардлыг нэмэгдүүлэхийг депутатад уриаллаа. Үүнд энэ жил 44 тэрбум рубль гаргаад байна. Энэ хөрөнгө нийгмийг хялбарчлах хүмүүсийг дахин сургахад зориулагдана. Үүнээс болж ажилгүйчуудэд олгох тэтгэмжийг устгахыг эсэргүүцэж байна гэж хэллээ. Даваа гаригт засгийн газар 2010-2012 онуудын төслийн талаар хэлэлцэнэ гэж парламентын бүлгийн удирдагчидад мэдээлээд өнөөдрийн уулзалтыг уламжлалт «тэгээс эхлэх уулзалт»-ын эхлэл гэж үзэж байна гэлээ.