Босогчдын тушаалаас нь огцруулсан Гондурасын ерөнхийлөгч Мануэль Селайя Коста-Рикигаас, латин америкын зарим орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор Никарагуа руу нислээ. Манагуад Венесуэл, Эквадорын ерөнхийлөгчид хүрэлцэн ирээд байна. Гондурасд сүүлийн уед болж байгаа үйл явдалтай холбогдуулан НҮБ-ийн еренхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун асуудлыг энх тайваны аргаар шийдвэрлэхийг уриаллаа. Ням гаригийн шөнө цэргийнхэнээс бүрдсэн босогчид ерөнхийлөгч Мануэль Селайяг баривчлаад Коста-Рики руу хүчээр авч явсан байна. Ерөнхийлөгчийн талынхан жагссан боловч тэднийг хөөж тараажээ. Сүүлийн үеийн мэдээгээр тэд нийслэл Тегусигальпад гудамжын хориглол босгосон байна. Гондурасын үйлдвэрчний эвлэлийнхэн бүх нийтийн хугацаагүй ажил хаяалт зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Улс орон даяар 2 өдрийн хөл хорих цаг тогтоожээ.