Муромскийнх Пётр Феврони хоёр гэгээний дурсгал хөшөөг 7-р сарын 8-нд тэмдэглэх гэр бүл, хайр сэтгэл, үнэнч шудрага явдлын өдөр, оросын арван хотод босгох юм. Москвагийн ба бүх Оросын сүм хийдийн тэргүүн хамба Кирилл «Гэр бүлээрээ» гэдэг нийт үндэсний хөтөлбөрийн хүрээнд явагдах ажиллагааг өрөөж сайшаав. Цогцолбор баримал ван ба түүний эхнэрийн амьдралын янз бүрийн явдлыг тусган харуулж байна. Муромскийнх Пётр Феврони хоёр гэгээний баярыг Орост нөхөр эхнэрийн хайр, үнэнч байдлын бэлэгдлийн хувьд хувьсгалын өмнө өргөн тэмдэглэж байсан юм. Одоо энэ ёс заншилыг сэргээж байна. Өнгөрсөн оноос гэр бүлийн зол жаргалыг ивээгчдэд зориулсан баяр албан ёсны статустай болсон. Мөн өдрийг Валентин гэгээний өдрийн нэгэн адил манай оронд янаг амрагуудын өдөр болгон тэмдэглэнэ.