Албанид өнөөдөр парламентын сонгууль болж байна. З сая гаруй сонгогч 140 депутатыг дөрвөн жилээр сонгох ёстой. Улс төрийн 40 гаруй нам нэгдэл нэр дэвшигчидээ дэвшүүлсэн. Парламентын сонгууль албаны шинэ залуу ардчиллын хувьд сорилт шалгалт болж, тус улс ЕХ-нд нэгдэх замд шилжихэд хэр зэрэг бэлэн байгааг харуулна гэж ЕХ-ны төлөөлөгчид мэдэгдлээ. Лалын шажинт хүн ам зонхилж буй Албани европын хамгийн ядуу улсын нэг хэвээр байна.