Оросын теннисч Динара Сафина Уимблдоны тэмцээний наймны нэгэнд оролцож тоглоно. Тэр өчигдөр бельгийн Кирстен Флипкенсийг хожлоо. Хагас шигшээ тэмцээнд оролцохын төлөө Сафина 2006 онд Уимблдоны аварга болсон Амели Моресмотой даваа гаригт тоглоно. Үүний өмнө Елена Дементьева, Елена Веснина, Надежда Петрова нар хагас шигшээ тэмцээнд оролцох эрх эдлэсэн билээ. Оросын бас нэг теннисч Роллан Гаррос тэмцээнд түрүүлсэн Светлана Кузнецова германийн Сабина Лисицкид хожигдож тийм эрх эдлэж чадсангүй.