Москвагийн олон улсын 31-р кино наадамд түрүүлэгсдийг өнөөдөр зарлан мэдээлнэ. Наадмыг хаах ёслол «Пушкинский» кино театрт болно. «Би итгэж байна» гэдэг Станиславскийн нэрэмжит шагналыг жүжигчин Олег Янковскийд нэхэж хүртээсэн тухай одоогоор мэдээлжээ. Дэлхийн 14 улсын 16 кино энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн наадмын гол өрсөлдөөнд оролцлоо. Оросын  гурван кино тэдгээрийн дотор байна.