«Сириус Эф-Эм-5» америкийн холбооны хиймэл дагуулыг сансарт гаргах «Протон» оросын пуужинг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөх ажиллагааг 6-р сарын 30-аас 7-р сарын 1-нд шилжүүлсэн тухай хөөрөлтийг зохион байгуулах «Интернэшнл лонч сервиз» америкийн компани мэдээлэв. Оросын Хруничевын нэрэмжит улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төв тус компанид дийлэнх хувьтай. Хурдасгах блокын түлшний хавхлагын ажиллагаа тасалдсан учир хойшлуулжээ. Одоо гэмтлийг амжилттай арилгасан байна. Хиймэл дагуул АНУ-ын эх газрын нутаг дэвсгэр даяар тоон радио нэвтрүүлгийг цацах зорилготой. 2000 оноос хойш «Протон» пуужингийн тусламжаар «Сириус» дөрвөн хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргаад байна