Оросын Номхон далайн флотын хоёр хөлөг онгоц Адений буланд далайн дээрэмчидтэй тэмцэх олон улсын ажиллагаанд оролцоод Владивостокод буцаж ирлээ. «Ижора» шатахуун зөөгч хөлөг болон «МБ-37» зүтгүүр онгоцыг өнөөдөр Алтан Эвэр тохойн эрэг дээр ёс тэртэй угтаж авлаа. Сомалийн эрэг хавьд оросын хөлөг онгоцууд янз бүрийн орны худалдааны хөлгүүдэд халдах гэсэн далайн дээрэмчдийн оролдлогыг удаа дараа няцаав. Оросын бас нэг хэсэг онгоц 6-р сарын 29-нд тийшээ явана. «Адмирал Трибуц» шумбагч онгоцыг эсэргүүцэх хөлөг, «Борис Бутома» шатахуун зөөгч, «МБ-99» зүтгүүр хөлөг түүний бүрэлдэхүүнд орох юм. Эдүүгээ сомалийн далайн дээрэмчид арваад хөлөг болон 300 орчим тэнгисчнийг барьцаанд байлгаж байна.