Ираны эрх баригчид 6-р сарын 12-нд болсон ерөнхийлэгчийн сонгуулийг дүгнэн үнэлэх биеэ даасан комиссыг байгуулахаар шийдвэрлэв. Өөрийн төлөөлөгчдийг 24 цагийн дотор тус байгууллагад явуулахыг санал хураалтын дүнгийн тойронд маргаан үүсгэсэн сөрөг хүчний удирдагчдад санал болголоо. Лалын БНУлсын Үндсэн хууль хамгаалах зөвлөлөөс тэгэхийг санаачилжээ. Сонгуулийн дүнг өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад ашигтайгаар гуйвуулсан гэж ерөнхий сайд асан Хосейн Мусави болон сонгуульд ялагдсан өөр нэр дэвшигч парламентын дарга асан Мехди Кярруби нар үзэж байна. Ерөнхийлөгч шудрага өрсөлдөөнд ялсан гэж Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдэгдээд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнөө зогсоохыг сөрөг хүчинд уриалав.