Майкл Жексоны гэр бүлийнхэн дуучны шарилыг ахин задлахыг шаардав. Поп-хөгжмийн вангийн төрөл төрөгсөд ямар учраас ийм шаардлага тавьсан тухай мэдээлээгүй байна.Үүний өмнө Жексоны шарилыг төрөл төрөгсдөд нь оршуулахаар дамжуулж өгсөн юм. Магадлан шинжлэх ажиллагаа дуучны зүрх зогссон шалтгааныг илрүүлж чадсангүй. Урьдчилсан мэдээ баримтуудаас харахад дуучны эсрэг хүч хэрэглээгүйг тогтоов. Хорын судлал хийсний дараа шалтгааныг бүрэн төгс мэдээлнэ. Мөн судлал бараг хоёр сар үргэлжлэх юм. Өвдөлтийг намжаах тарилга хийсний дараа дуучин нас барсан байж магадгүй гэж хэвлэлийнхэн үзэж байна. Жексон бол поп-хөгжмийн түүхэнд хамгийн их амжилт олсон дуучин юм. Майкл хүүхэд байхдаа хөгжимчний замаа эхлэсэн. Тэрээр «Грэмми» шагнал 19 удаа хүртсэн бөгөөд америкийн худалдааны чартад тэргүүний байр 13 удаа эзлэжээ. Энэ зун Жексон Лондонд цуврал концерт тоглох бодолтой байсан. Тэгснээрээ Майкл хөгжмийн идэвхтэй үйл ажиллагаанд буцах байлаа. Майкл Жексон Москвад хоёр удаа 1993 ба 1996 онд тоглосон билээ.