Москва Орос улс-НАТО зөвлөлийн хуралдааны дүнг нааштай үнэлж байна гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров грекийн Корфу аралд өчигдөр уулзалт дууссаны дараа мэдэгдлээ. Орос ба Умард Атлантын эвсэл Кавказад өнгөрсен оны 8-р сард болсон хэрэг явдлаас хойш тасалдан зогссон хоёр талын харилцааг улс төр, цэргийн хэмжээнд сэргээхээр тохиров. Эдүүгээ эдгээр саналыг хэрэгжүүлэх практик үйл ажиллагаа зайлшгүй чухал гэж Лавров хэллээ. Мөн ПДХ асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрнэ гэдэгт ГХЯ-ны тэргүүн найдаж байна. Европт ПДХ системийг байгуулах АНУ-ын төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлж үргэлжлүүлвэл Орос-НАТО зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагаа ор үндэсгүй болж мэднэ гэж Лавров онцлон тэмдэглэлээ. Сайдын ярьснаар бол Өвөр Кавказын тухайд гэвэл гүржийн асуудлаар НАТО эвсэл ба Орос улс урьдын нэгэн адил өөр өөр байр суурь баримталж байна. Харин Өмнөд Осети Абхази хоёрын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай москвагийн шийдвэр эргэлт буцалтгүй юм. Сергей Лавров өнөөдөр Европын аюулгуй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ГХЯ-дын тэргүүн нарын уулзалтад оролцож байна.