Атлантикийн тэнгист сүйрсэн францийн «Эйр Франц» авиа компанийн А-330 том онгоцны унасан газар эрэл хайгуул хийх ажлаа Бразилийн цэргийнхэн дууслаа. Энэ Өмнөд америкийн орны ТЦХ, АЦХ-нүүдийн баасан гаригт нийтлүүлсэн хамтарсан мэдэгдэлд дахиад шинэ цогцос олох найдвар байхгүй болсон тул ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон гэжээ. Сүүлийн есөн өдөр нэг ч цогцос олоогүй гэж албан мэдээнд дурдсан байна. Бразилийн зэвсэгт хүчний түүхэнд хамгийн томд орох 26-н хоног тэнгист үргэлжилсэн энэ ажиллагааны явцад дөнгөж 51 хуний цогцосыг л уснаас гаргаж авсан байна. Цогцосуудыг Бразилын зүүн хойт нутгийн Ресифи хотод аваачсан бөгөөд 14 цогцосыг таниулаад байна.Мөн том онгоцны 600 хэлтэрхий, тээшний хэсгүүдийг олж илрүүлжээ.Рио-де-Жанейрогоос Париж нисэж явсан онгоцонд экипажийн 12 гүшүүн, 32 орны 216 зорчигчид нисэж явсан юм.