Ираны Хяналтын зөвлөл 6-р сарын 12-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн тухай илтгэлийг бэлтгэхэд ялагдсан нэр дэвшигчдийн төлөөлөгчдийг оролцуулсан тусгай комисс байгуулна. Баасан гаригт энэ тухай Ираны хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийнхэн мэдээллээ. Албан ёсны дүнгээр ерөнхийлөгчийн сонгуульд Ираны одоогийн төрийн тэргүүн Махмуд Ахмадинежад ялсан бөгөөд түүний өрсөлдөгч Мир Хоссейн Мусави төр засгийг сонгуулийн дүнг санаатай будлиантуулсан гэж буруутгаснаас болж Иранд эмх замбраагүй байдал эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон билээ.