Н.Бус нутгийг зохицуулах талаар Москвад бага хурал хийлгэх саналыг Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулагч дөрвөл (ОХУ, АНУ, ЕХ, НУБ) дэмжиж байгаагаа дахин илэрхийллээ. Энэ тухай Италийн Триеста хотод хуралдсан сайд нарын мэдэгдэлд өгүүлжээ.
Н. Сүүлийн үед мухардмал байдалд ороод байгаа Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудалын процессыг хурдасгах зорилгоор Орос улс ийм санал дэвшүүлсэн билээ. Анхнаасаа москвагийн уулзалтыг энэ жил бур энэ зун хийхээр төлөвлөж байсан юм. Энэ талаар ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ.
Хальс
Бидний хүрэх гэж зориж байгаа зүйлийг бодвол бага хурал хуралдуулах тов бол 2-р зэргийн асуудал. Хоёр талын хийж байгаа өчүүхөн алхамаас эхлээд арабын ертөнцийн энх тайвны саналыг практик дээр хэрэгжүүлэх, палестины талыг баримтлан бүх чиглэлээр 2 талын шууд яриа хэлэлцээг сэргээхийг бид хүсэж байна. Бидний энэ санал бол цаашдаа Израил улс арабын бух ертөнцтэй харилцах хамтын ажиллагааний бүрэн дүүрэн нөхцлийг бүрдүүлж өгөх юм.
Н.Бейрутэд 2002 онд дээд хэмжээний уулзалтан дээр гаргасан арабын орнуудын энх тайвны саналд Израил улстай аюулгүй хүлээн зөвшөөрөгдсөн хилээр оршин тогтнож байгаа Палестины тусгаар улсыг хүлээн зөвшөөрөх, арабын орнуудын нутгийг эзлэхгүй байхыг уриалсан билээ. Энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа 2 тусгаар улсад амьдрах эрхийг хоёр талд адилхан олгох, 1967 оноос хойш үргэлжилж байгаа эзлэн түрэмгийлэх ажиллагааг зогсоох нь израил палестины будлианыг зохицуулах цорын ганц арга гэж байнга тэмдэглэж байдаг Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах дөрвөл энэ удаа ч ийм саналтай байна. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах явцийг сааруулах нэг талыг баримталсан үйл ажиллагаа явуулалгуйгээр «замын картаар» хүлээсэн үүргээ биелүүлэхийг Триестад болсон хуралд оролцогчид уриаллаа. Палестины нутаг дэвсгэр дээр тосгон суурин барих Израйлийн үйл ажиллагаа ч үүнд хамааралтай.