Бугд найрамдах улсын хонины ноос хурдан хяргалтын тэмцээнээр Тувагийн малчин тумний Наадам-2009 уламжлалт баяр эхэллээ. Нийгэм эдийн засгийн хегжлийн 32 узуулэлтээр 19 аймгаас шалгарсан Сут-Холийн район энэ жилийн Наадам хийх газраар шалгарч тэмцээнийг явуулсан байна. Тэмцээн уламжлалт гар аргаар, цахилгаан машинаар хяргах гэсэн 2 хэсэгт хуваагдсан байна. Гар хяргалтанд бугд найрамдах улсын бух нутгаас ирсэн 20 жинхэнэ мастерууд ерселдлее. Машины хяргалтын Орос Тувагийн аврага Алдын-оол Монгууш, Юрий Сурен нар оролцжээ. Тэмцээнд оролцогчид 1 цаг гаруй хугацаанд 200-н хонь хяргаж хоньчин Аяс Монгуушийн магнайг тэнийлгэжээ. Одоо болтол хонио гар аргаар хяргадаг тууний хувьд 200-н хонийг 3-4 едер хяргах байсан.