Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын ажлыг Монгол улсад сэргээнэ. Төлөөлегчийн газрыг сэргээх шаардлагатай гэсэн саналыг мужийн амбан захирагч Дмитрий Мезенцевийн нэр дээр Эрхүүгийн хууль тогтоох хурлын депутатуудын хэсэг, мужийн гүйцэтгэх засаглалын бутэцэд орууллаа. Эрхүү мужийн төлөөлегчийн газар нь Приангарьягийн 10-н том хөрөнгө оруулагчдын нэг хөрш зэргэлдээ Монгол улстай нягт зузаан хамтын ажиллагааг хангаж өгч байна гэж санал оруулагчид мэдэгдсэн байна. Амбан захирагч депутатуудын саналыг дэмжээд Эрхүү мужийн Монгол дах төлөөлөгчийн газрыг сэргээнэ гэж амаллаа. Төлөөлөгчийн газар Эрхүү мужийн гүйцэтгэх засаглалын бүтэцийн бүрэлдүүн хэсгийн хувьд ажлаа сэргээнэ, би депутатуудтай санал нэг байна гэж амбан захирагч тэмдэглэсэн байна.