Сансарын холбооны хөгжил, усан цахилгаан станц барьж байгуулах, ашигт малтмалын олборлолт зэрэг салбарын Анголын том төслуудэд Орос улс хөрөнгө оруулалтаа зориуд өргөжүүлхээр шийдлээ. Луандед Орос, Нигерии улсуудын ерөнхийлегчид Дмитрий Медведев, Эдуарду душ Сантуш нарын хэлэлцээний дүнгээр хийсэн хамтарсан албан ёсны мэдээнд тэмдэглэлээ. Төрийн тэргүүнүүд 2 орны түншлэлийг гүнзгийрүүлж, олон улсын тавцан дах үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцлоо. Эрүүл мэнд, боловсрол, цэрэг техникийн хамтын ажиллагаа, теле харилцаа холбоо, тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбар зэргийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл гэж тодорхойллоо. Мөн 2 удирдагчид олон улсын санхүүгийн шинэ системийг бий болгох НУБ-ийг боловсронгуй болгох талаар ижилхэн саналтай байна. Нүүрс ус төрөгчийн түүхий эдийг үйлдвэрлэгч, дамжин өнгөрүүлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг харгалзан эрчим хүчний зах зээлийн өөрчлөлт хийхийг дэмжих, эрчим хүчний асуудлыг бүхэлд нь зохицуулах зэрэгт үйл ажиллагаагаа уялдуулахаар Дмитрий Медведев, Эдуарду душ Сантуш нар тохиролцжээ.