Экспедицийнхэн одоо Алтайн БН улсын нутаг дэвсгэрт байна. Алтайн хязгаарын нутгаар явах 667 км аялал доорхи маршрутаар явна. Эхлээд Коргон тосгоноос Алтайн хязгаарын Чарышийн дүүргийн Сентелек тосгон ороод тэндээсээ Тулата, Чинета, Колывань тосгонууд Колывань нуур, Рубцовск, Михайловск, Кулунда суурин, Том Яров нуур хүрээд Новосибирск мужийн Карасукд очно. Алтайн хязгаарын нутгаар тус экспедицийнхэн 7-р сарын 15-30-ны хооронд аялна.