Бөхөн гөрөөсийн нөөцийг зөв ашиглах, өсгөн үржүүлэх, хадгалан хамгаалахад зориулсан харилцан ойлголцолын меморандумд 6-рсарын 24-нд Бонн хотноо Оросын Х.А.А-н дэд сайд Алексей Бажанов гарын үсэг зурлаа. Нүүдлэлдэг зэрлэг ан амьтныг хамгаалах Боннын конвенцийн хүрээнд энэ харилцан ойлголцолын гэрээг байгуулсан байна. Бөхөн гөрөөсийн нөөцийг зөв ашиглах, өсгөн үржүүлэх, хадгалан хамгаалахтай холбоотой хууль эрх, шинжлэх ухаан техникийн мэдээлэл солилцох, бөхөнгийн нутаглаж байгаа газрыг үр ашигтай хамгаалах нөхцлийг бүрдүүлэх орчинг бий болгоход талууд хамтран ажиллах ёстой гэж уг баримт бичигт заажээ.