Цөмийн шинжилгээ судалгааны европын байгууллага том адронын коллайдерыг сэргээн засварлаж дууслаа гэж мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том цөмийн урвалын энгийн хэсгүүдийн хурдасгуурыг 80-н орны физикч эрдэмтэд зохион бүтээсэн бөгөөд Франц, Швейцар улсуудын хил дээр байрладаг юм. Түүний 27 км урт цагирагт гэрлийн хурдаар хурдсагсан протоны бөөн хэсгүүд урсана. Энэ судалгааны үр дүн нь энгийн хэсгүүдийн физикийн үндэс суурийг гүнзгий мэдэхэд эрдэмтэдэд туслана гэж найдаж байна. Коллайдерын ажиллагаа нь гариг дэлхийг хамарсан сүйрэлд хүргэж «Хар нүх»үүсгэнэ гэсэн цуу яриаг үл харгалзан ажиллуулж эхэллээ. Ийм аюул байхгүй гэж эрдэмтэд хатуу санууллаа. Үүний түрүүнд коллайдерын дотор цахилгааны буруу холболтоос болж осол гарсан юм. Эрдэмтэд засвар хийхээс гадна дахин ийм осол гарахаас урьдчилан сэргийлэх системийг бүтээсэн байна. Коллайдерыг дараагийн удаа намар ажиллуулна.