ОХУ, БНХАУ хоёр хэвлэлийн салбар болон хэвлэмэл бүтээгдхүүнийг дэлгэрүүлэх салбарт хамтран ажиллана гэж Оросын хэвлэл, харилцаа холбооны холбооны агентлаг мэдээллээ. Манай тоймч Алберт Папоян дэлгэрэнгүй тайлбарлахдаа.
Н.6-р сарын 25-ны пүрэв гаригт ОХУ-ын хэвлэл, харилцаа холбооны агентлаг, БНХАУ-ын хэвлэл, хэвлэлийн газрын улсын удирдах газрууд хэвлэлийн салбар болон хэвлэмэл бүтээгдхүүнийг дэлгэрүүлэх салбарт хамтран ажиллах меморандумд гарын үсэг зурлаа.Орос, Хятад улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмнүүдын харилцан ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор меморандумд гарын үсэг зурсан гэж тус агентдаг мэдэгдлээ.2006 онд Оросын жилийг Хятадад , 2007 онд Хятадын жилийг Оросод амжилттай зохион явуулах болон соёлын хамтын ажиллагааны талаар 1992 онд засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан үйл ажиллагааны хүрээнд энэ баримт бичгийг үйлдсэн билээ.Энэ үндэсний жилүүдыг зохион байгуулах хүрээнд 600 томоохон арга хэмжээ болсон бөгөөд Оросын дуу хоолой радио, ИТАР-ТАСС агентлаг, Хятадын олон улсын радио зэрэг байгууллагууд маш идэвхитэй оролцсон юм.Москва-Бээжин, Бээжин-Москва «Найрамдалын маршрут» сэтгүүлчдын 2 авто аяныг зохион байгуулсан. Энэ 2 аянд өөрийн биеэр оролцсон миний бие орос хятадын сонсогчдыг 2 орны түүх, соёл, уламжлалтай танилцуулсан олон нэвтрүүлэг бэлдэж нэвтрүүлсэн билээ.Орос Хятадын олон хот тосгодоор дамжиж өнгөрсөн энэ 2 авто аян сэтгуулчдэд нийгмийн бүх давхарагын төлөөлөгчидтэй уулзах боломжийг олгож орос хятадын ард тумэнүүд хоёр орны стратегийн түншлэл, хамтын ажиллагаанд бүрэн итгэлтэй байгааг харуулсан юм.Энэ харилцааг хөгжүүлэн урамшуулахад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голлох үүрэгтэй ажилласан нь маргаангүй юм. Ойрын саруудад Москва Бээжингийн хооронд диполмат харилцаа тогтоосны, БНХАУ байгуулагдсны 60 жилийн ой зэрэг гайхамшигтай үйл явдалуудад хэвлэл мэдээлэлийнхэн онцгой анхаарал хандуулах болно.Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн анхааралд 2009-2010 онуудад Оросд хятад хэлний, Хятадад орос хэлний жилийг зохион байгуулах үйл ажиллагаа онцгой байр эзлэнэ. Энэ сарын эхэнд тус салбарын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын дэд комиссийн Шанхайд болсон хуралдаанд оролцоод ирсэн манай радиогийн Азийн нэвтрүүлгийн албаны удирдагч Олег Яковлев орос хятадын ОНХМ-ийн хэрэгсэлийн хамтын ажилгааны талаар ярихдаа:
Хальс
Хэвлэлийн салбар, хэвлэмэл бүтээгдхүүнийг дэлгэрүүлэх тухай хамтын ажиллагааны меморандум нь дэд комиссийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон бөгөөд хоёр орны ОНХМ-пйн хэрэгслүүдийн хувьд маш чухал үйл явдал гэж тэмдэглэсэн байна.Энэ баримт бичгийг 2010 онд Оросд болох хятад хэлний жил, Хятадад болох орос хэлний жилүүдийн өмнө баталсан нь маш чухал юм. Одоо хоёр тал боловсрол, соёл, улс төр, түүхийн талыг авч үзсэн хэвлэмэл бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэх, харилцан солилцох ажлыг хамтран хийх болно. Мен сурах бичиг, шинжлэх ухаан, уран зохиолын бүтээлүүдийг орос, хятад хэл дээр орчуулах, хэвлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.Бие биенийхээ түүх соёлыг харилцан ойлгох,хоёр орны ард түмнүүдийн харилцааг бэхжүүлэхэд энэ бухэн үйлчлэх болно.Та бухэн манай тоймч Альберт Папояны тайлбарыг сонслоо.