Атлантын тэнгист суйрсэн А-330 онгоцийг эрж хайх ажлийн талаар Бразилийн засгийн газраас гаргасан тайланг хэвлүүллээ. Одоогийн байдлаар Атлантын тэнгисийн суйрэл болсон газраас 51 хүний цогцосыг олоод байна. Сүйрсэн онгоцны хар хайрцагны яг байгаа газрыг тогтоолоо гэж урьд нь францийн эрлийн хэсгийнхэн мэдэгдсэн.Хэрвээ энэ долоо хоногын суулч гэхэд тэнгисийн гүнээс хар хайрцгыг гаргаж чадахгүй бол онгоцны сүйрэл үүрд нууц хэвээрээ үлдэх болно.Бразилийн засгийн газар бүх л таамаглалыг авч узэж байгаа бөгөөд алан хядах ажиллагаа байсныг ч үгүйсгэхгүй байна.Рио-ле-Жанейрогоос Париж руу нисэж байсан А-330 онгоцонд экипажийн 12 хунээс гадна 32 орны 216 зорчигчид байсан билээ.Энэ онгоц 6-р сарын 1-ний шөнө Атлантын тэнгист суйрсэн юм.